Өнөөдөр УДЭТ-ын шинэ “Анна”-гийн төрсөн өдөр

Өнөөдөр УДЭТ-ын шинэ “Анна”-гийн төрсөн өдөр

УДЭТ-ынхан өнгөрсөн Л.Толстойн “Анна Каренина” жүжгээ дахин хүргэсэн. Ингэхдээ найруулагч Н.Наранбаатар Аннагийн дүрд залуу жүжигчин Лора буюу О.Хонгорзулыг сонгож тоглуулсан. Өнөөдөр эл цэл залуухан жүжигчин бүсгүйн төрсөн өдөр тохиож байна.

О.Хонгорзул СУИС-ийг 2020 онд найруулагч Ц.Батнайрамдал, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар нарын удирдлагад хөгжимт театрын жүжиигчнээр төгсжээ. Сургуулиа төгсөөд л УДЭТ-ын “Театр” студи ангид шалгалт өгснөөр тэнцэж, өдгөө үндсэн жүжигчнээр ажиллаж буй юм. Театр орсноосоо хойш тэрбээр “Хаадын хаан” түүхэн жүжгийн Хулан хатан, “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Цох охины дүрд тоглож байв. Харин дэлгэцийн уран бүтээлийн гараагаа 2020 онд “Хувьсал” продакшны долоо дахь уран бүтээл болох “Ноён эмэгтэй” кинонд тоглосноор эхэлжээ. Тэрбээр ээжийнхээ үүсгэн байгуулсан “Лора” хөгжмийн сургуульд хоёрдугаар дамжааны оюутан байхаасаа багшилсан байна. Хүүхэд багачуудад төгөлдөр хуураар дамжуулан багаас нь хөгжмийн боловсрол олгох нь түүний зорилго аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.