“Peaky blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарах нь

“Peaky blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарах нь

Бирмингем хотын хамгийн нөлөө бүхий бүлэглэл болох Шелбигийн гэр бүлийн тухай өгүүлдэг, гэмт хэрэг, адал явдал хосолсон “Peaky blinders” цувралын төгсгөлийн буюу зургаадугаар бүлэг 2022 онд үзэгчдийн хүртээл болсон. Гэвч цувралын төгсгөлд маш олон ээдрээтэй асуудлуудын зангилаа тайлагдаагүй үлдсэн учир үзэгчид дахин нэг бүлэг гарч магадгүй хэмээн битүүхэндээ найдаж байсан юм. Удалгүй “Peaky blinders” бүрэн хэмжээний кино болж гарна гэх цуурхал тарсан ч продюсеруудын зүгээс албан ёсны мэдэгдэл өгөлгүй өдийг хүрсэн. 

content 868 1717657028757736

Тэгвэл өчигдөр “Peaky blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарахаар болсныг “Netflix”-ээс мэдэгдэж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ. Гол дүрд мэдээж Томас Шелбигийн дүрийг бүтээсэн жүжигчин Киллиан Мерфи тоглох ба найруулагчийн үүргийг цувралын эхний бүлэгт ажиллаж байсан Том Харпер гардан гүйцэтгэхээр болжээ.

Бүрэн хэмжээний киноны зураг авалт 2024 оны сүүлчээр эхлэх бөгөөд 2025 онд үзэгчдийн хүртээл болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.