“Трубадур” дуурь энэ амралтын өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа эгшиглэнэ
Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Трубадур” дуурийг анх 1853 оны нэгдүгээр дүгээр сарын 19-нд Ромын "Аполло" театрт тоглож байжээ. Харин манай улсад 1994 оны тавдугаар сарын 28-нд тайзнаа тавьж байжээ.
Антонио Гарсиа Гутиеррезийн 1836 онд бичсэн “ Трубадур” хэмээх драмын жүжгээс сэдэвлэн, Салваторе Каммарано дөрвөн бүлэг, найман үзэгдэлтэй дуурийг бичжээ. Тус дуурьт XV зууны үйл явдлыг өгүүлдэг.
Дуурийн үйл явдал XV зууны Испани оронд өрнөдөг бөгөөд Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт бүхэн дуурийн үзэгдэлд гарах бөгөөд Манрико, гүнтэн Ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэдэхгүй. Хөгшин цыган Азучена хоёр хүүгийн ааваас эхийг нь хөнөөсний өшөөг авахаар бяцхан Манриког хулгайлж, өсгөн хүмүүжүүлсэн учраас тэр юм. Тэд Леонора гэх үзэсгэлэнт эмэгтэйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэлдэж, ах Ди Луна нь төрсөн дүүгээ хөнөөж буйгаар дуурийн үйл явдал цааш өрнөнө.
Тус дуурийг зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглоно.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.