Дуучин С.Гантогоо энэ өдөр төржээ
Өнөөдөр дуучин С.Гантогоогийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр Дундговь аймагт төрж, Хөвсгөл аймагт өсжээ. Ам бүл зургуулаа, нэг ахтай, хоёр дүүтэй. Гэр бүлийнхэн дундаасаа ганцаараа урлагийн замналаар явж буй тэрбээр МУБИС-ийг газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгсжээ. Гэхдээ бүр цэцэрлэгт байхаасаа л дуу хөгжимд дуртай, урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан гэдэг. Өсвөр насандаа урлагийн үзлэг, тэмцээн уралдаанд оролцдог идэвхтэй хүү байжээ. Түүнийг эзэмшсэн мэргэжлээ сольж урлагийн хүн болоход ээж нь хамгийн их дэмжсэн байна.
С.Гантогоо мөрөөдлөө биелүүлэхийн тулд Солонгос улс руу гэрээт ажилтнаар анх явж, тэнд арав гаруй жил ажиллаж амьдрахдаа “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож, улмаар БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагад харьяалагдсанаар олны танил болж эхэлсэн юм. Улмаар “Монгол дуу дэлхийд” шоу нэвтрүүлэг, “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцсоноор түүний уран бүтээлийн замнал дардан үргэлжилж буй.
2019 онд UBS телевизийн “Бэрүүд” олон ангит кинонд тоглож, киноныхоо “Хайрын өргөө”, “Улаанбаатарын хайрын дагина” гэсэн хоёр ч дууг өөрөө дуулж байлаа. Дуучин Л.Насанбуянтай хамтран хайрын тухай олон уран бүтээл гаргасан тэрбээр хамгийн сүүлд өөрийнхөө “Stay with me” дууны клипийг цацжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.