“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

"The Hu" хамтлаг эх орондоо ирж бүрэн хэмжээний тоглолтоо анх удаа хийх гэж буй. Тодруулбал, "Чингис хаан" одонт тус хамтлагийн продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог болон тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр "The Hu" хамтлаг ирэх долдугаар сарын 20-нд "АRА" фестивалийн үеэр бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болсон юм.

Тэгвэл Архангай аймгийн Цэцэрлэг сум дахь “АRA” цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 20-нд болох уг тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Тасалбар 95.000 төгрөгийн үнэтэй аж. 

Сонирхуулахад, 2016 онд байгуулагдсанаасаа хойш “The Hu” хамтлаг нь Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг, элементүүдийг орчин үеийн рок, хүнд металл хөгжимтэй хослуулсан хүннү рок хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй. Тэд анхны цомгоо 2019 онд “Гэрэг” нэртэйгээр гаргасан. Удаах цомог “Rumble of thunder”-аа өнгөрсөн 2022 онд худалдаанд гаргасан билээ. Шинэ цомогт нь "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.