Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр 51 нас хүрч байна
Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 оны энэ өдөр Налайх дүүрэгт төржээ. Тэрбээр 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургуулийг төгсөж, улмаар 1996 онд АНУ-ын Калифорниа мужийн “Фресно” институт, 2000 онд АНУ-ын Саут Уэст их сургуулийг тус тус дүүргэжээ. Хууль зүйн магистр зэрэгтэй тэрбээр англи, хятад, орос хэлтэй.
Ажлын гараагаа Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийн ажилтнаас эхэлсэн С.Амарсайхан БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд атташе хийж, улмаар “Американ трейд энд девелопмент” компанид ажиллаж, цаашлаад “Оюуны ундраа” групийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ч болсон. Харин улс төрийн замналаа 2012 онд НИТХ-ийн төлөөлөгчөөс эхэлж, 2017 онд НИТХ-ын дарга, 2019 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 онд УИХ-ын гишүүн, 2021 оноос Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон дардан замналтай.
Ажил, албаныхаа хажуугаар хоббигоо хэзээ ч орхигдуулгүй тэрбээр мото спорт сонирхдог, мөн таеквондогийн хар бүс, 4 дантай бөгөөд Монголын таеквондогийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.