Х.Баярмаа тун удахгүй "Зүрхний хайрт эгч минь" киногоор үзэгчидтэй уулзах нь

Х.Баярмаа тун удахгүй "Зүрхний хайрт эгч минь" киногоор үзэгчидтэй уулзах нь

Найруулагч Ц.Хүсэлбаатарр, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин, жүжигчин Х.Баярмааг өдгөө үзэгчид эчнээ мэднэ. СУИС-ийг төгсмөгцөө АНУ-ын Миззуригийн их сургуулийг дүүргэж боловсролоо ахиулаад ирсэн тэрбээр аав, ээжийнхээ хамт "Хас урлан" фильмээ хариуцан ажиллуулдаг. Тэрбээр "Аюултай харилцаа", "Хиртээгүй сарнай", "Баян боол" гэхчлэн дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглохын зэрэгцээ "Орфей" театрын "Гэм зэм" пост драмын жүжиг, "Хязгааргүй" хип хопера мюзизл зэрэг тайзны уран бүтээлүүдэд өөрийгөө сорьсон. Тэгвэл энэ удаа тэрбээр 10 ангит уран бүтээлд ханцуй шамлан оржээ. "Хас урлан" фильмийн дэлгэцийн 19 дэх уран бүтээл төдийгүй, хоёр улсын хамтран бүтээх "Зүрхний хайрт эгч минь" хэмээх нэртэй эл олон ангит киноныхоо зохиолыг Х.Баярмаа бичсэн бөгөөд мөн продюсероор ажиллах аж. 

content 923 439696501 3590677827

content 923 Untitled design 2

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.