"Бөгжний эзэн" киноны дахин хоёр шинэ анги "мэндэлнэ"

"Бөгжний эзэн" киноны дахин хоёр шинэ анги "мэндэлнэ"

Үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийн кинотеатруудаас зургаан тэрбум гаруй ам.долларын орлого олж байсан "Бөгжний эзэн” болон “Хоббит” гурамсан бүтээлүүдийг туурвисан багийнхан эргэн нэгдэж, дахин хоёр шинэ анги бүтээхээр болсноо дуулгалаа. 

Тодруулбал, Шинэ Зеландын найруулагч, зохиолчид болох Питер Жексон, Фрэн Уолш, Филиппа Бойенс нар хамтрахаар болсныг “Уорнер Брос Дисковери” компани зарласан байна. “Уорнер Брос Пикчерс”, “Нью Лайн Синема” компаниудын хамтран бүтээх хоёр ангийн эхнийх нь “Lord of the rings: The hunt for Gollum” хэмээх нэртэй байх, мөн 2026 онд үзэгчдэд хүргэхийг ч мэдэгджээ. Киноны найруулагчаар Энди Серкис ажиллах бөгөөд Фрэн Уолш, Филиппа Бойенс нар Фиби Гиттинс, Арти Папагеоргиу нартай хамтран кино зохиолыг бичих аж.

Ташрамд сонирхуулахад, энэхүү киноны “The fellowship of the ring”, “The two towers”, “The return of the King” ангиуд нь "Оскар", "Алтан бөмбөрцөг", BAFTA зэрэг олон кино наадамд нэр дэвшиж байсан юм.

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.