Хөлбөмбөгчин Винисиус Жуниорыг доромжилсон гурван хөгжөөн дэмжигч найман сар хорих ялаар шийтгүүллээ

Хөлбөмбөгчин Винисиус Жуниорыг доромжилсон гурван хөгжөөн дэмжигч найман сар хорих ялаар шийтгүүллээ

Испанийн "Реал Мадрид" клубийн бразил довтлогч Винисиус Жуниорыг арьс өнгөний үзлээр доромжилсон "Валенсиа"-гийн гурван хөгжөөн дэмжигчид найман сар хорих ял оноолоо. Ингэснээр хөлбөмбөг үзэж байхдаа эсрэг багийн тоглогчоо доромжилсон тохиолдолд ял өгсөн анхных нь болж буй юм.

Тус үйл явдал өнгөрсөн 2023 оны тавдугаар сард болсон бөгөөд хөлбөмбөгчин эрийг доромжилсон гурван этгээдийн цэнгэлдэхэд орох эрхийг нь хоёр жилээр хасаад зогсохгүй шүүх хурлын бүх зардлыг төлүүлэхээр болжээ.

Ла Лигийн тэргүүн Хавьер Тебас арьс өнгөөр ялгаварласан үзэл Испанид байж болохгүй гэж үзэж буйгаа илэрхийлж, шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Х.Тебастай ижил бодолтой гэдгээ ярьсан байна.

Шүүх хурлын үеэр сүүлийн хоёр жилийн хугацаанд Винисиус Жуниорыг арьс өнгөөр доромжилсон утга бүхий 16 тохиолдол бүртгэгдсэнийг прокурорууд танилцуулжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.