Лионель Месси Парисын олимпод оролцохгүй

Лионель Месси Парисын олимпод оролцохгүй

Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Майами” багийн довтлогч Лионель Месси Парисын олимпод өрсөлдөх Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд орохгүй байхаар шийджээ. Тэрбээр шийдвэрийнхээ талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Маскеранод хэдийнээ мэдэгдсэн бөгөөд "Би Маскеранотой ярилцсан, бид хоёул нөхцөл байдлыг ойлгосон. Одоо олимпын талаар бодоход хэцүү байна. Тэгээд ч миний хувьд бүх тоглолтыг алгасахгүй оролцдог нас минь өнгөрөөд байна" гэж  хэлсэн талаар “Mundo Deportivo” сонинд мэдээлсэн байна. 

Өдгөө 36 настай Лионель Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008 оны Бээжингийн олимп, 2022 онд Катарт болсон ДАШТ-нд түрүүлж байсан билээ.

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.