“Жеймс Бонд”-ын продюсерууд "Оскар"-ын хүндэт шагнал хүртэнэ
“Жеймс Бонд” цуврал киноны продюсерууд Майкл Уилсон, Барбара Брокколи нарт ирэх арваннэгдүгээр сард "Оскар"-ын хүндэт шагнал хүртээнэ гэж Америкийн кино урлагийн академи мэдэгджээ. Кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог энэхүү шагналыг Кино урлагийн академиас жил бүр зохион байгуулдаг "Governors awards" ёслолын үеэр гардуулдаг. Өнөө жилийн шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 17-нд болно.
Энэхүү шагнал нь “Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Бонд” цувралын продюсеруудын амжилт болон кино урлагийн салбарт оруулсан тэдний хувь нэмрийг гэрчилнэ” гэж академийн ерөнхийлөгч Жанет Ян хэлсэн байна. Сонирхуулахад, 2021 онд дэлгэцэнд гарсан “No time to die” анги нь Английн жүжигчин Дэниел Крейгийн тагнуулч Бондын дүрийг бүтээсэн сүүлчийн анги байсан бөгөөд түүний халааг авах жүжигчнийг одоогоор зарлаагүй байгаа юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.