ABOUT MOVIE: “Алуурчин Леон” киноны тухай баримтууд

ABOUT MOVIE: “Алуурчин Леон” киноны тухай баримтууд

Бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг бол “Алуурчин Леон”. Найруулагч Люк Бессоны эл бүтээл дэлгэцэнд гарснаас хойш даруй 30 жил өнгөрчээ.

Эл киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

content 961 1

-Тус кино анх 1994 онд Их Британид “Leon”, АНУ-д “Leon: The professional” нэрээр гарч байв.

-Англи хэлээр хийгдсэн франц кино бөгөөд алдарт найруулагч Люк Бессоны шилдэг бүтээлүүдийн нэг.

content 961 leon1

-Тус киног хийх санаа найруулагч Бессонд өмнөх бүтээл болох “Nikita”-гийн зураг авалт дууссаны дараахан төрсөн аж. Кинонд гардаг Жан Реногийн бүтээсэн Виктор хэмээх алуурчны түүхийг харуулахаар анх бодож байсан ч зохиолыг бичих явцдаа цоо шинэ Леон хэмээх дүр болгон өөрчилжээ.

-Киноны зохиолыг ердөө нэг сарын дотор бичиж, зураг авалтыг гурван сарын дотор хийж дуусгажээ.

content 961 3

-Матилдагийн дүрийн сонгон шалгаруулалтад жүжигчин Лив Тайлер орсон ч 15 настай байсан учраас хасагджээ. Харин тухайн үед 11 настай байсан Натали Портманд эл дүр очсон байна. Гэхдээ Наталигийн эцэг эх кинонд гарах тамхи татдаг үзэгдлийг хасахгүй бол охиноо тоглуулахгүй гэж эсэргүүцжээ. Гэсэн ч охин нь энэ кинонд тоглохыг үнэхээр их хүссэн тул зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна. Энэ бол Портманы анхны дэлгэцийн бүтээл.

content 961 4

-Киноны гол дүрийн нэрийг Францын зохион бүтээгч Леон Гемоны нэрээс сэдэвлэн өгчээ. Эл хүн киноны урлагийн түүхэнд багагүй хувь нэмэр оруулсан эрхэм аж.

-Дээр дурдсанчлан Леоны дүрийг анхнаасаа Жан Ренод зориулан бичсэн юм. Гэхдээ киноны зохиолыг уншсан Мел Гибсон, Киану Ривз нар ихэд сонирхож, гол дүрийг бүтээх хүсэлтэйгээ Люк Бессон илэрхийлж байсан байна. 

-Гол дүр Леоны бүтэн нэрийг Леон Монтана гэдэг аж. Жан Рено эл дүрээ бүтээхдээ албаар маанагдуу болгож харуулсан байна. Ингэж өөрөөс нь хэд дахин дүү Матильда охиныг Леон огт сонирхохгүй байгаа гэдэг сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэхийг зорьжээ. 

content 961 5

-Бяцхан Натали Портман зураг авалтын үеэр уйлах ёстой үзэгдэлд уйлж чадахгүй байсан учраам кино багийнхан түүний нүдний доогуур гаатай тос түрхэж нулимс гаргах аргыг хэрэглэжээ.

content 961 0554cae57cfd7cdeac30

-Тус кинонд туслах дүр бүтээсэн жүжигчин Сами Насеригийн жүжиглэл найруулагч Люк Бессонд их таалагдсан тул тэрбээр хожим түүнийг “Такси” кинондоо урьж тоглуулсан.

content 961 MV5BY2I2Nzg5MzQtMjI4

-Жүжигчин Гари Олдмен “Алуурчин Леон” кинонд Бетховены хөгжимд туйлын дуртай эрийн дүрд тоглосныхоо дараа “Immortal beloved” нэртэй киноны гол дүр буюу Бетховены дүрийг бүтээжээ. 

-Киноны төгсгөл хавьцаа Гари Олдмены “Everyone!” гэж хашхирдаг хэсэг бий. Уг нь тус үгийг маш тайван хэлэх ёстой байж. Гэтэл Гарри Олдмен найруулагчаа цочоож шоглохоор бүх чадлаараа орилчихжээ. Найруулагч Люк Бессон мэдээж цочсон ч энэ нь зохиолд бичсэнээс илүү дээр санагдсан тул дахиж зураг авалгүйгээр тэр хэсгийг кинонд оруулжээ.

content 961 118196299 3209015775

-Киног дэлгэцэнд гарснаас олон жилийн дара Натали Портман өөрөө ээж болсон хойноо “Алуурчин Леон” киног хүүхдүүддээ үзүүлэхгүй гэж шийдсэнээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.