Монгол моделиуд "Elite Model Look"-ийн шилдэг 40 оролцогчийн тоонд багтжээ
Монгол моделиуд олон улсад нэрээ гаргаж, алдар хүндээ цуурайтуулсаар буй. Тэгвэл дэлхийн хамгийн том гэгддэг, шинэ залуу загвар өмсөгчдийг олон улсад таниулах зорилготой "Elite Model Look" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Enkhju, Yondo гэх хоёр модель оролцон, шилдэг 40-д багтаж чаджээ.
Дэлхийн хамгийн алдартай шинэ загвар өмсөгчдийн тэмцээн болох "Elite Model Look" энэ жил 40 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. 40 жилийн ойгоо Чех Улсын нийслэл Прага хотод зохион байгуулжээ. Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 40 модель оролцсон бөгөөд тэдэн дунд Enkhju, Yondo гэх хоёр монгол модель загвар өмсжээ.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.