Бөхчүүд цол нэмснээр улсын цолны эрэмбэ өөрчлөгдөж, О.Хангай аварга амжилтаараа С.Мөнхбат аваргын дээр эрэмблэгдэв
Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын өмнөхөн өнгөрсөн жилийн допингийн маргаан эцэслэж, бөхчүүд цол, чимгээ нөхөн хүртлээ. Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2024.06.17/ зургаан бөхөд улсын цол, чимэгний үнэмлэх гардуулав. Ингэснээр,
Наадмын өмнөхөн бөхчүүд цол чимгээ нэмсэн учир эрэмбэд ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг та бүхэнд танилцуулъя.
Улсын аварга цол:
О.Хангай аварга найм давсан амжилтаараа С.Мөнхбат аваргын дээр эрэмбэлэгдэж эхэллээ.

Улсын арслан цол:
Ц.Бямба-Отгон арслангийн тухайд харцага цолноос улсын арслан цол хүртсэн учир начин цолноос улсын арслан цол хүртсэн Д.Азжаргал болон Р.Пүрэвдагва арслангуудын дээр бичигдэж эхэллээ. Өдгөө 29 настай шинэхэн арслангийн хувьд 2022 оны улсын баяр наадамд аймгийн заан цолтой барилдаж, улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж Монгол Улсын харцага цолыг хүртсэн билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.