Сагсан бөмбөгийн шигшээ баг Босни-Херцеговиныг зорилоо
Монголын сагсан бөмбөгийн шигшээ өнөөдөр /2024.06.18/ Босни-Херцеговин улсыг зорилоо. Тус улсын нийслэл Сараево хотод шигшээ баг нийт 14 хоног бэлтгэл хийхээс бөгөөд мөн Сербийн зургаан багтай нөхөрсөг тоглолт хийх юм.
Босни-Херцеговиныг зорьсон багт 15 тоглогч, дөрвөн дасгалжуулагч, албаны хүмүүс багтаж буй. Мөн ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас болон Грекийн шигшээ багийн хөдөлгөөн засалч Нтакоулас Константинос нар Афин хотоос Саравео хотод ирж, шигшээ багт нэмэгдэх юм байна.
Ташрамд дурдахад, Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд анх удаа шалгараад буй Монгол улсын шигшээ баг арваннэгдүгээр сард Япон, Хятадын багтай тоглоно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.