"Монгол хүн" зурагт номын тав дахь цувралыг С.Зориг агсны намтраар гаргана

"Монгол хүн" зурагт номын тав дахь цувралыг С.Зориг агсны намтраар гаргана

"Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын "Жангар" редакц “Монгол хүн” төслийн хүрээнд танин мэдэхүйн цуврал зурагт номыг эрхлэн гаргадаг. Эл цувралын хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн намтраар "Д.Нацагдорж", Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын тухай "Н.Норовбанзад", мөн "Б.Гангаамаа", "О.Намнандорж" гэх зурагт номыг уншигчдын хүртээл болгоод буй юм. Тэгвэл тав дахь цувралд  төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны намтрыг онцлохоор болжээ. Сонирхуулахад, тус редакцаас "Монгол үлгэр" зурагт ном, "Эртний уран зохиол" гэх төслүүдийг явуулж байсан юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.