"Бостон Сэлтикс" 18 дахь аваргын цомоо гардлаа

"Бостон Сэлтикс" 18 дахь аваргын цомоо гардлаа

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ын 2023-2024 оны улирлын аваргаар "Бостон Сэлтикс" баг шалгарлаа. Аваргын төлөө тэд "Даллас Маверикс" багтай тоглож, таван тоглолтод 4:1 гэсэн амжилтаар буулган авав. Ингэснээр NBA-ын түүхэнд хамгийн олон буюу 17 түрүүлсэн амжилтыг "Лос-Анжелес Лейкерс" багтай хамтран эзэмшиж байсан "Бостон Сэлтикс" хамгийн олон хожилтой баг болж байна. Тус баг хамгийн сүүлд 2008 оны яг энэ өдөр 17 дахь түрүүгээ хүртэж байсан бол ийнхүү 16 жилийн дараа дахин тэргүүлж, 18 дахь түрүүгээ авлаа. Түүнчлэн финалын үнэ цэнтэй тоглогчоор Жейлен Браун шалгарлаа. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.