“iCarly” цувралыг албан ёсны эрхтэйгээр хийхээр болжээ

“iCarly” цувралыг албан ёсны эрхтэйгээр хийхээр болжээ

Америкийн "Nickelodeon" сувгийн хамгийн шилдэг хүүхэд залуучуудын цуврал болох “iCarly” 2007 онд анхны ангиа цацсан даруйдаа үзэгчдийг дэлгэцийн өмнө "уяж" байв. Өсөн хөгжиж буй өсвөр насныхны тухай өгүүлэх эл алдарт цуврал 2012 он хүртэл нийт 97 ангийг үзэгчдийн хүргэж байжээ.

Тэгвэл тус цувралыг Монголын уран бүтээлчид албан ёсны эрхтэйгээр бүтээх гэж байна. Ингэхдээ “I Misheel” нэртэйгээр бүтээх бөгөөд телевизийн шоу цуврал болгон гаргахаар төлөвлөж буй юм байна. Одоогоор цувралын гол болон туслах дүрүүдэд тоглох 10-25 насны 28 залуусыг сонгон шалгаруулахаар бүртгэж эхэлжээ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг i_misheel_official инстаграмм хуудас болон I Misheel фэйсбүүк хуудсаар бүртгэж байгаа аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.