“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн ноогдол ашиг төвлөрүүлэв
“Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн цэвэр ашиг III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгт хүрч, 2026 оны төлөвлөгөөгөө 50% давуулан биелүүлээд байна. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олох оны төлөвлөгөөгөө 500 тэрбумаар давуулан биелүүлэв.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн бүх үзүүлэлт өслөө.

Нүүрс олборлолт 28.6 сая тоннд хүрч, оны эхний 9 сард төлөвлөгөөгөө 108%-иар давуулан биелүүлээд байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 сая.тн буюу 29%-иар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Нүүрс борлуулалт 28.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.9 сая.тн буюу 48%-иар өслөө. Борлуулалтын орлого 2.0 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөө 126%-иар биелж, өмнөх оны мөн үеэс 68.1%-иар өсөөд байна.
Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж, оны төлөвлөгөө 133%-д хүрч давуулан биелүүлээд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдрийг угтан, төрд оногдох ногдол ашгийн өглөгөөс 1 их наяд төгрөг төвлөрүүллээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.