Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны түгээлт болон нийлүүлэлтийг шуурхай сайжруулах талаар тодорхой үүрэг, чиглэл өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны түгээлт болон нийлүүлэлтийг шуурхай сайжруулах талаар тодорхой үүрэг, чиглэл өгчээ

Монгол Улсын төрийн тэргүүн Бүгд Найрамдах Киргиз Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзах үеэрээ шатахууны хангамжийг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх асуудлыг голчлон хэлэлцсэн талаараа мэдээллээ. ОХУ-ын тал дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол Улсад нийлүүлэх шатахууныг тасалдуулахгүй байхад онцгой анхаарахаа илэрхийлсэн бөгөөд тохиролцооны дагуу нийлүүлэлт эхнээсээ нэмэгдэж байгааг тэмдэглэв. Мөн шаардлагатай тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дахин яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, бэрхшээл дээр дөрөөлөн улс төр хийх, төр ба иргэдийн хооронд хагарал үүсгэх оролдлого гарч байгаа тухай мэдээлэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон холбогдох тагнуулын байгууллагад ирснийг дурдав. Иймд шатахуун түгээх ажлыг хууль бусаар гацааж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэхээр зохион байгуулж буй этгээдүүдийг олж тогтоох үүрэг даалгаврыг тусгай албадад өгчээ.

Өнөөдрийн байдлаар шатахууны олдоц, нийлүүлэлт харьцангуй сайжирч байгаа бөгөөд онгоцны түлш болон дизель түлшний нэг сар орчмын, АИ-95 автобензиний зохих түвшний нөөц бүрдээд байна. Түүнчлэн өвлийн дизель түлш рүү шилжих ажил өрнөж, Улаанбаатар төмөр зам дээр түлштэй 400 гаруй вагон цистерн хүлээгдэж буйг ойрын хугацаанд буулгаснаар вагоны түгжрэл арилах төлөвтэй байна. Цаашид энэхүү бодлогыг тууштай хэрэгжүүлж, 2027 он гэхэд улсын нийт хэрэглээний гурван сарын нөөцийг хадгалах хүчин чадалтай болохоор зорьж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.