Танилц: Шатахууныг дараалалгүй авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Танилц: Шатахууныг дараалалгүй авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалт болон Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ.

ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд:

E-Mongolia системээс авсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт;

Иргэний үнэмлэх.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид:

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон акт, буюу хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон Комиссын шийдвэр.

Хүүхдийн төрсний гэрчилгээ;

Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх.

ШТС-УУДЫН АНХААРАЛД!

Шатахуун түгээх станцуудын удирдлага, түгээгч ажилтнууд холбогдох баримт бичгийг үндэслэн эдгээр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй, дараалал харгалзахгүй шуурхай үйлчилнэ.

Шатахууны шуурхай штабаас бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.