Роналдугийн “Аль-Наср” баг Азийн Аваргуудын лигт 3 дахь хожлоо авлаа

Роналдугийн “Аль-Наср” баг Азийн Аваргуудын лигт 3 дахь хожлоо авлаа

Ази тивийн Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээний V тойргийн тоглолтод Саудын Арабын “Аль-Наср” баг Катарын “Аль-Садд” багийг 2:1 харьцаагаар хожлоо.

Хожсон багаас Криштиану Роналду (13 дахь минут, торгуулийн цохилт), Жоау Феликс (52) нар, хожигдсон багаас Мохаммед Ваад (23) гоол оруулсан байна. Ваад өрсөлдөгч рүүгээ нулимсны учир талбайгаас хөөгджээ.

“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн Португалын довтлогч К.Роналду хөлбөмбөгчний замналдаа 987 дахь гоолоо ийнхүү оруулсан бол түүний “Аль-Наср” баг Азийн Аваргуудын лигт гурав дахь хожлоо авлаа. Тус баг 9 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 5 дугаар бичигдэж байгаа бол 2 оноотой “Аль-Садд” баг 14 дүгээрт жагсаж байна.

Дараагийн тойрогт Роналдугийн баг 12 дугаар сарын 8-нд Катарын “Аль-Гарафа” багтай талбайд нь тоглох бол “Аль-Садд” баг нэг өдрийн өмнө Иракийн “Аль-Кува” багийг хүлээн авна.

Ази тивийн Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд нийт 32 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс шилдэг 8 баг плей-оффт шалгарна.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.