Б.Энх-Оргил жин ахиж, дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө өрсөлдөнө

Б.Энх-Оргил жин ахиж, дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө өрсөлдөнө

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил ирэх арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох ONE 174: Shanghai тэмцээний гол тулаанд Хятадын тамирчин Тан Кайтай тулалдана. Энэ удаа тэрбээр нэг жин ахиж, дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө өрсөлдөх юм.

Тан Кай хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах бол Б.Энх-Оргил өөр жинд аварга болох зорилготой. Хэрэв ялалт байгуулбал тэрбээр Монголын анхны хоёр өөр жингийн ММА-гийн дэлхийн аварга болох боломжтой.

Б.Энх-Оргил 2025 оны арванхоёрдугаар сард Бразилын тамирчин Фабрисио Андрадег дөрөвдүгээр үед боох мэхээр ялж, бантам жингийн дэлхийн аваргын бүс хүртсэн юм. Гэвч анхны хамгаалалтын тулаандаа ялагдаж, аваргын бүсээ алдсан байна.

Тэрбээр ONE Championship холбоонд хийсэн эхний долоон тулааныхаа зургаад нь ялалт байгуулж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрх авч байсан бол одоо шинэ жинд дахин аваргын бүсийн төлөө хүч үзэх гэж байна.

Тэмцээн арванхоёрдугаар сарын 12-нд Шанхай хотын Indoor Stadium-д болно.

Эх сурвалж: ONE championship 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.