Авто зам ашигласны төлбөрөөс ₮110 тэрбумыг ирэх оны нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ

Авто зам ашигласны төлбөрөөс ₮110 тэрбумыг ирэх оны нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ

Ирэх оны нийслэлийн төсвийн орлогыг 4.6 их наяд, зарлагыг 4.8 их наяд төгрөг байхаар тооцоолжээ

2027 оны нийслэлийн төсвийн төслийг НИТХ-д өргөн бариад буй. Арванхоёрдугаар сарын 5-ны дотор төслийг батлах хуулийн хугацаатай. Энэ өдрүүдэд төслийг НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байна.

Ирэх оны нийслэлийн төсвийн орлогыг ₮4.6 их наяд, зарлагыг ₮4.8 их наяд байхаар тооцоолжээ.

Төсвийн нийт орлого 2 их наяд бөгөөд татвар, торгуулиас дараах байдлаар төвлөрүүлэхээр тусгасан байна.

ААН-ийн орлогын албан татвар ₮1.4 их наяд
Авто тээврийн хэрэгслийн албан татвар ₮153.2 тэрбум
Хотын албан татвар ₮38.6 тэрбум
Авто зам ашигласны төлбөр ₮110 тэрбум
Хүүгийн орлого ₮121.3 тэрбум
Торгуулийн орлого ₮188 тэрбум нийслэлийн төсвийн орлого болно.

Автомашинтай иргэдэд хамгийн их хамааралтай авто зам ашигласны төлбөрөөс энэ онд ₮105 гаруй тэрбумыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан бол ирэх онд ₮110 тэрбум, авто тээврийн хэрэгслийн албан татвар ₮134.9 тэрбум байсныг ₮153.2 тэрбум болгож, нэмэгдүүлжээ. Харин торгуулийн орлогыг энэ онд ₮196.8 тэрбумаар тооцоолсон бол ирэх онд ₮188 тэрбум болгож, бууруулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.