Улс тунхагласны баяраар Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглоно
Улс тунхагласны баярыг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.
Тодруулбал, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжгийг арваннэгдүгээр сарын 26, 27, 28, 29-ний өдрүүдэд тоглох юм.
Уг жүжгийг өнгөрөгч есдүгээр сард “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д толилуулсан.
Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хөл тавьж, өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ толилуулсаны дотор “Тэнгэрийн хүү” жүжиг багтсан нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болсон билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.