“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэставантолгой” ХК-аас төвлөрүүлсэн ₮1,000,000,000,000 (нэг их наяд) -ийн ногдол ашгийг улсын төсөвт шилжүүлэх шийдвэр гаргалаа

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэставантолгой” ХК-аас төвлөрүүлсэн ₮1,000,000,000,000 (нэг их наяд) -ийн ногдол ашгийг улсын төсөвт шилжүүлэх шийдвэр гаргалаа

“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргажээ.

Уул уурхайн төрийн өмчит компаниудын төвлөрүүлж буй орлого улсын төсөв болон Үндэсний баялгийн сангийн чухал эх үүсвэр болсоор байна. Төрийн өмчит уул уурхайн компаниуд 2026 онд улсын төсөвт нийт ₮1.5 их наяд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүнд ногдол ашиг болон Хуримтлалын сангийн хуримтлал багтаж байна.

Мөн тус нэгдлийн харьяа компаниуд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Энэ нь баялгийн үр өгөөж улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд илүү бодитоор хүрэх боломжийг нэмэгдүүлж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.