Сагсан бөмбөгийн шигшээ баг Индонезийг 72:64-өөр хожлоо
Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Улаанбаатар хотын “М Банк арена”-д өчигдөр эхэллээ.
Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Индонезийг 72:64-өөр буулган авснаар хэсэгтээ гурван хожил, нэг хожигдолтой хүснэгтийн гуравдугаар байрт жагсаж байна.
Өчигдрийн тоглолтод Монголын багаас гавьяат тамирчин Ш.Энхийн-Од 29 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 21 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг тасалж, 1 хаалтаар бусдыгаа тэргүүлсэн бол Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар 10 оноогоор дэмжлэг үзүүлэв.
Дасгалжуулагч Э.Ариунболдын тухайд өчигдөр 12 тоглогчоо бүгдийг нь тоглолтод оролцуулсан бөгөөд тэднээс 10 нь ямар нэгэн байдлаар оноо авчээ. Монголчууд багаараа 46.7 хувьтай довтолж, 51 удаа самбараас бөмбөг авснаас гадна 18 оновчтой дамжуулалт өгсөн гэх статистикаар өрсөлдөгчөө илүүрхсэн байна.
Тэд өнөөдөр 19:00 цагаас Хонконгийн шигшээ багтай тоглоно. Энэ тоглолтод хожвол үндсэн хэсэгт өрсөлдөх шилдэг 24 багийн нэг болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.