Монгол ноолуурын үнийг 10 саяд хүргэсэн “Анна кашмер”-ын Г.Ариунжаргал гэж хэн бэ?

Монгол ноолуурын үнийг 10 саяд хүргэсэн “Анна кашмер”-ын Г.Ариунжаргал гэж хэн бэ?

Хамгийн сүүлд Их Британийн нийслэл Лондон хотод “Анна кашмер” брэндийн дэлгүүрээ нээж амжсан энэ бүсгүйг Г.Ариунжаргал гэнэ. Урд хөрш Хятад болон Англид боловсрол эзэмшсэн, унаган англи, хятад хэлтэй хоёр дахь үеийн өв залгамжлагч тэрээр “Үлэмж кашмер”-ын Д.Ганзоригийн ууган охин.

Д.Ганзориг ноёнтны тухайд ганзагын наймаанаас эхлэлтэй Монголын “ориг” бизнсемэнүүдийн нэг бөгөөд ноолуурын салбартаа ноёрхлоо тогтоосон нууц ноёнтнуудын нэг гэнэ. Эцэг эхийнхээ бизнесээс эх авч өөрийн нэрээр брэнд гаргасан Г.Ариунжаргал  “Анна кашмер”-аа Англиас гадна Өмнөд Солонгос, Дубайд ч байршуулж амжсан төдийгүй монгол ноолуурын үнийг дэлхийн тансаг luxury брэндүүдийн энд хүргэж чаджээ.

Өөрөөр хэлбэл өмнө нь нэг цамцаа 1200 доллараар зардаг байсан бол сүүлд Англид нээсэн дэлгүүр, онлайн сайтынх нь мэдээллээс харвал нэг цамцыг 2200 фунт стерлинг буюу 10 сая орчим төгрөгт хүргэж чаджээ.

“Анна кашмер”-ын гол онцлог нь загварын тухайд европ маягийн ихэмсэг, “элегантный”, түүхий эдийн хувьд чанартай учраас ялангуяа гадаад зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, үнэд хүрэхэд нь түлхэц болдог байна.

content 1682 1

content 1682 2

content 1682 3

content 1682 5

content 1682 6

content 1682 7

content 1682 8

content 1682 9

content 1682 12

content 1682 anna czx 12 1024x576

content 1682 anna zcx1

content 1682 new e2932115306e642b

content 1682 408545048 7022312953

content 1682 365937459 6354107086

content 1682 gbgffgf

content 1682 Capturegbgbgb

content 1682 20221123113491 3

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.