Сошиал трэнд болсон 20 саяын Chanel цүнхний жинхэнэ фанат, жинхэнэ магнат Сү.Батболдын охин Б.Бадамханд!

Сошиал трэнд болсон 20 саяын Chanel цүнхний жинхэнэ фанат, жинхэнэ магнат Сү.Батболдын охин Б.Бадамханд!

Бид өмнө нь Монголын хамгийн үнэтэй цүнхний эзэн МАК-ийн гүнж Н.Цэлмүүний цүнхнүүд болон зарим үнэт эдлэл эдгээрийн багцаа төсөвтэй танилцсан. Тэгвэл дэлхийн luxury брэндүүдийг өдөр тутамдаа хэрэглэдэг, нэг цүнхэндээ 20-100 сая төгрөгийг өлхөн зарцуулдаг дараагийн баян бүсгүйгээр Монгол Улсын Ерөнхий сайд асан, экс гишүүн Сү.Батболдын охин Б.Бадамханд тодорч байна.

content 2210 0

Сонирхолтой нь Б.Бадамханд нь Сү.Батболдын охин төдийгүй МАК-ийн гүнж Н.Цэлмүүний хадам дүү гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл брэндийн цүнх, luxury хувцас хэрэглэлд бүхнээ зориулдаг Монголын толгой баячууд нэг ургийн модны дор нэгдсэн гэсэн үг юм уу даа.

content 2210 IMG 1267

Дээдсийн хүрээлэлдээ брэндийн хэрэглээ, стиль имижээрээ ихэрхэн ялгарч үеийнхнээсээ хол тасарсан тансгалалтай Б.Бадамханд өдгөө гэр бүлийнхээ “Стар” телевизийг удирдан ажиллуулж буй. Бага наснаасаа барууны оронд өсөж, торнисон тэрээр Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, "The New School"-д медиа менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байдаг. Бэл хөрөнгөтэйг ч хэлэх үү, боловсролын зэргээрээ үеийнхнээсээ илүүрхдэг Б.Бадамханд дөнгөж 30 гарсан бүсгүй ч түүний цүнхний цуглуулгад дээд зэрэглэлийн шилдэг 5 брэндийн нэг болох Hermès, Chanel, Louis Vuitton, Gucci, Prada бүгд бий.

content 2210 20 13 САЯ

content 2210 11 10 сая

Chanel гэхэд доод үнэ нь 6 сая төгрөгөөс 80 хүртэлх сая төгрөгийн 20 гаруй цүнх түүний зөвхөн цахим хуудастаа нийтэлсэн зурагнаас л харагдаж байгаа юм. Түүнчлэн дундажаар 20-65 мянган долларын дэлхийн хамгийн үнэтэй гэгддэг Hermes Birkin, Kelly ч түүнд бий. Нэмээд Prada, Gucci-гийн цүнхнүүдийн үнийг зах зээл дээрх ханшаар тооцож үзвэл нийтдээ ₮1 тэрбум давж байна. Нэмээд хөлөөс нь толгой хүртэлх цаг, гутал, үнэт эдлэл гээд хичнээн брэнд байгааг тоолж баршгүй.

content 2210 32 17

content 2210 10 166 сая

content 2210 33 166 САЯ

content 2210 23 10САЯ

Цагтаа түүний ээж Х.Отгонтуяа хатагтай дэлхийн брэндүүд Монголд дэлгэрээгүй байхад luxury хэрэглээгээрээ илүүрхэж, жинхэнэ “фэшниста мангас” гэдгээрээ алдартай байв. Төрийн өндөр хэмжээний хүлээн авалт, төрийн айлчлалд чухамдаа түүний имиж бүрдүүлэлтийг улсаараа бүү хэл гаднын хэвлэлүүд ч онцолдог байсан цаг саяхан. Монголдоо ноос ноолуураар ноёрхдог тул үнэтэй кашмер, дээдсүүд гоёдог тансаг даашинз, хамгийн үнэтэй Hermes цүнх, үнэт эдлэл гээд түүний илэрхийлэл байсан мэт. Ингээд бодохоор Сү.Батболдын гэр бүлийн хоёр бүсгүйн хэрэглээг тооцвол Монгол улсын жилийн төсөв ч багадаж мэдэх юм.

content 2210 00001

content 2210 39

content 2210 0

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.