“Дөрвөн арвайт”-ын Д.Тулга “Mongol Khan”-ы дараа “Тусгаар тогтнол” киноны хувцаслалтаар өв тээгч үндэсний соёлоо дэлгэрүүлэв

“Дөрвөн арвайт”-ын Д.Тулга “Mongol Khan”-ы дараа “Тусгаар тогтнол” киноны хувцаслалтаар өв тээгч үндэсний соёлоо дэлгэрүүлэв

Монгол дээлээ умартаж орхисон уналтын цаг үед үндэсний өв соёлоо буцаан сэргээж орчин үеийн трэнд болгосон үндэсний соёл түгээгчдийн нэг бол “Дөрвөн Арвайт” брэндийн үүсгэн байгуулагч Д.Тулга. 14 жилийн турш Бурханы номонд суралцсан унзад тэрээр Буддын соёл, бурханы шашинд академик түвшинд суралцсных хүрээний түүх болон монгол хувцас соёлын язгуурыг онол практикийн түвшинд судалсаных наран хормойт дээл, хадагны түүх бүр цаашилбал торгоны хээ, бүхэлдээ үндэсний хувцсаа зөв сайхан өмсөх гэхчлэн мартагдсан байсан өв уламжлалыг ярьж түгээхийн сацуу урлан бүтээснээрээ “мөс хагалж” чадсан.

content 3878 тулга

Энэ удаад тэрээр соёл, үзэл суртлаа аван кино ертөнцөд хөл тавьж байна. Удахгүй нээлтээ хийх “Тусгаар тогтнол” киноны хувцаслалт олны талархлыг хүлээж харцыг булааж байгаа нь Д.Тулга эдгээр түүхэн хувцаснуудыг нэгбүрчлэн бүтээж өмсөх зүүхийг нь заасантай холбоотой.

content 3878 629526335 1356366689

Үндэсний дээл хувцасаа бид онолын төвшинд хэрэглэж дадлаа. “Дөрвөн арвайт”-ын дээлээр “Mongol Khan” жүжгийнхэн гоёж дэлхийд өв соёлоо гайхуулав. Репперүүд, холимог тулаанчид, Physical Asia-гийн гадаад оролцогчид “Дөрвөн арвайт”-аар гоёж байна. Алдартай дээлний брэндүүд эднийд торгоо захиалгаар хийлгэдэг тухай “шум” ч задарсан. “Дөрвөн арвайт”-ын дээл, торго л гэвэл булаацалдан авдаг трэнд үүслээ.

content 3878 8

Сайны хажуугаар саар гэгчээр муухан хуулбарууд ч олноор гарч буй гэх. Брэнд бүтээгч Д.Тулга харин мөс хагалан трэнд үүсгэсэн ч уг хүн нь даруу төлөв, ном эрдмийн хүн учраас чимээгүйхэн хөдөлмөрлөсөөр. Гэвч ус, тосоороо, чанар чансаагаараа ялгардаг цаг. Монгол хэн бүхний өмнөөс “Дөрвөн арвайт”-ын Д.Тулгадаа халуун талархал илэрхийлж, амжилт хүсье.

content 3878 5

content 3878 7

content 3878 468620738 9922439129

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.