Б.Чойжилсүрэн цахилгааны үнийг өсгөсөн ч лааны бизнесийг сэргээх нь үү дээ!
Сар бүрийн 15 ны өдөр хэрэв тогны мөнгөө мартсан ч юм уу төлөөгүй бол бид тоггүй болж байгаа. Улмаар жил бүрийн арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард гэмтэл гарсан гэдэг шалтгаанаар нийтээрээ тоггүй суух боллоо.
Энэ бүх ахуйн зовлонгийн эцэст Б.Чойжилсүрэн сайд 2020 оны сонгуульд тойрогтоо Голомт банкны 50 мянган төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр тараасан шигээ бидэнд бас өөр сюрприз бодож байгаа юм болов уу гэж сүүлдээ бодох ч шиг.
Монголбанкны барилгыг хүртэл 3 тэрбумаар барьсан хаа сайгүй барилга сүндэрлүүлсэн мөнгөлөг Б.Чойжилсүрэн сайдтай бид мэтхэн тог тасарлаа гэж хэрүүл хийх нь нохой хуцахын чинээ сонсогдохгүй байх шигээ. Өчигдөр тог тасрахад дан ганц сайдын барилга л тогтой байгаа зураг бичлэг явж харагдсан. Юм юмаараа илүүрхэх юм даа, борчууд биднээс. Б.Чойжилсүрэн сайд тог тасрах бүрт гарч ирээд “Тог огт тасрахгүй байна гэж байхгүй.
Бага тасрах тухай л ярина”, “Хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” гэхчлэн яриад хаалгаа хаадаг. Тэгвэл төрийн сайдууд түмэндээ элэггүй байдал нь энэ мэт ажлын доголдлоос нь болж ард түмэн тарчлах байдлаар илэрч дараа нь сонгогдохгүй улс төрөөс арчигдах эсэхийг үгүйсгэхгүй. Хэцүү байна шүү, Чойжоо сайдтаан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.