Nolur Cashmere БНСУ-ын домогт мастер тэйлор Жейдон Пакаар luxury загварыг Монголд урлуулах нь
Цор ганц дахин давтагдашгүй гэдэг үгийн утга учрыг ноолуураар тансаглал бүтээх болсон МУГЖ У.Уранчимэгийн дүү, “Номин талст”-ын А.Хаянхярваагийн гэргий У.Уранзаяа одоо л утгаар нь харуулах нь. Түүний найзуудтайгаа үүсгэн байгуулсан Nolur Cashmere Арабын Дубайд танилцуулагдсан, Скай ресортод уулан дээр фэшн шоу хийж тансаглалыг утгаар нь харуулсан.

Энэ удаад “Ханбогд кашемир”-тай хамтран БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтран Loro Piana, Ermenegildo Zegna, Scabal, Colombo, Marling Evans зэрэг ультра лакшри ангиллын даавуугаар хийгдэх костюм, Loro Piana брэндийн кашемиран пальтог захиалгаар хийлгэх VIP үйлчилгээг нэвтрүүлснээ зарласан нь их хотын амьдралд өнгө, гэгээ нэмж байна. “Suit fabric”-ийн үүсгэн байгуулагч захирлууд Улаанбаатарын дэгжин хатагтай ноёдод өөрийн биеэр зөвлөгөө өгч, БНСУ-даа домог болсон мастер тэйлор Жэйдон Пак хэмжээ авч тухайн хүнд таарсан цор ганц костюмыг урлах нь.

У.Уранзаяа Италид загварын чиглэлээр суралцсаных хийж буй бүхэн нь шинэлэг дахин давтагдашгүй байдаг. 4-р сарын 9-11 өдрүүдэд Trunk show буюу цаг авч костюм захиалах арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс аль хэдийнээ урт дараалал үүсгэжээ. Монголчууд ганган дэгжнээрээ дэлхийтэй эн зэрэгцэн брэндийг баруун солгойгүй барьж, өмсөж зүүж байгаа. VVIP костюм урлуулах соёл хараахан нэвтрээгүй байсан. Супер л гэе дээ, У.Уранзаяа ба түүний баг хамт олныг.






Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.