“Херо энтертаймент групп” ХХК нь 2.9 тэрбум төгрөгөөр автомашин худалдан авчээ

“Херо энтертаймент групп” ХХК нь 2.9 тэрбум төгрөгөөр автомашин худалдан авчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний төрсөн ах Б.Баатар нарын эзэмшдэг Херо энтертайнмент групп ХХК нь 2022 болон 2023 онуудад аяллын Mercedes-benz Arocs 2045A маркийн тус бүр нь 375,718 ам долларын үнэ бүхий 2 автомашин худалдан авсан нь баримтаар ил боллоо.

Автомашин нь аяллын зориулалтай хэдий ч тансаг зэрэглэлийн ангилалд багтдаг бөгөөд Нидерланд улсад үйлдвэрлэгдсэн.

Автомашинуудыг улсын хилээр оруулж ирэхдээ гаалийн татварт тус бүрд нь 64 мянган ам доллар төлсөн.

Машинуудыг худалдан авсны дараах гаалийн болон онцгой албан татвар нэмэгдээд тус бүрийн үнэлгээ өссөн бөгөөд нэг бүрийн үнэ нь 438,535 ам доллар болж нэмэгдсэн ажээ.

Дээрх мөнгөн дүнг төгрөгт шилжүүлбэл тус бүрийн үнэ нь 1 тэрбум 496 сая 499 мянга 734 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл тухайн тансаг зэрэглэлийн хоёр автомашиныг нийт 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авчээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.