УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар “мөөм” Зулаатай сууж, сүйн бэлэгтээ жуулчны бааз бэлэглэнэ

УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар “мөөм” Зулаатай сууж, сүйн бэлэгтээ жуулчны бааз бэлэглэнэ

Одоогоос 10 гаруй жилийн өмнө шинэ Монголын баян болоод цуутай эрчүүдийг баруун солгойгүй араасаа гүйлгэж явсан энэ бүсгүйг “мөөм” Зулаа гэнэ. Цаг одоогийнх шиг хөгжөөгүй байхад тэрээр C1 телевизийн “Шоубиз” нэвтрүүлэг хөтөлж, эфир дүүрэн энгэрээ задгайлж, хөхөө гайхуулдаг байснаас түүний Э.Мөнхзул хэмээх нэр мартагдаж, “мөөм” Зулаа хэмээн алдаршсан түүхтэй.

content 2328 16

Царай зүс, бие хаа өв тэгш, битүү брэндээр гоёж, нэр алдартай эрчүүдтэй романс үүсгэн үүгээрээ домогшсон өөр ийм жаатай бүсгүй ховор болов уу. Түүнтэй романс хэлхсэн Монголын нэр зүстэй, алдар цуутай баян эрчүүдийн жагсаалтад “Женко” Х.Баттулга, “АПУ”-гийн П.Батсайхан, “Камертон”-ы Д.Болд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Бэрэн” группийн өв залгамжлагч М.Мөнхтэнгэр, “Симба” Ц.Батаагийн төрсөн дүү Ц.Бат-Энх зэрэг амбицтай эрчүүдийн нэрс дурайдагаас М.Мөнхтэнгэр, Н.Номтойбаяр, Ц.Бат-Энх нартай нэлээн serious харилцаатай буюу хамтран амьдарч байсан гэлцдэг.

content 2328 а copy21212 copyЫЫЫЫ

Тэгвэл энэ удаад “мөөм” Зулаа УИХ-ын гишүүн асан, “Сод Монгол”-ын босс Ц.Анандбазартай тоонотой гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон тухай мэдээ дээдсийн хүрээлэлд хамгийн трэнд ньюсээр яригдаж байна.

content 2328 anand

Ц.Анандбазар ноёнтны тухайд хэдийгээр олон хүүхэн шуухантай нэр холбогдож явсан ч авааль эхнэрээсээ салж сарниж явсан нь үгүй. Түүний анхны гэргий мөн л царай зүс, бие хаа тэгш 90-ээд оны эхэн үеийн мисс, модель бүсгүй байсан гэдэг. Энэ удаад харин гэргийгээсээ албан ёсоор өрх тусгаарлаж, “мөөм” Зулаатай хамтын амьдралд сэтгэл шуударсан гэв. Үүгээр зогсохгүй шинэхэн амрагууд Булган аймагт тансаг зэрэглэлийн жуулчны бааз барьж байгаа бөгөөд энэ нь Ц.Анандбазар ноёнтны шинэхэн, халуухан амрагтаа барьж буй хайрын бэлэг юм байх.

content 2328 14

content 2328 10

content 2328 7

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.