А.Амартүвшин: НЕБ-ын 161-р сургуульд анги дүүргэлт хэтэрч 1 ширээ, 2 сандалд 3 хүүхэд сууж байна
Энэ 2025-2026 оны хичээлийн жилд бүх түвшний 2458 боловсролын сургалтын байгууллагад 1 сая 283 мянга 986 суралцагч суралцана. Үүнээс нэгдүгээр ангид 78,597 хүүхэд элсэж орсон. Гэвч дээрх хүүхдүүдийн тал нь суух сандал, ширээгүй ангитайгаа золгож байна.
Тухайлбал НЕБ-ын 161-р сургуулийн анги дүүргэлт хэтэрч хоёр сандал дээр гурван хүүхэд ээлжлэн сууж, сандалгүй нь зогсон хичээлдээ оролцох болжээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ширээ сандалгүй сургуулиудын 33 анги, 9 цэцэрлэг, гал тогооны тоног төхөөрөмжгүй 3 цэцэрлэг, сургуулийн цогцолбор байгаа аж. Энэ талаарх мэдээллийг НЗД-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага тавилаа.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар анги дүүргэлт хэтрэлттэй 161-р сургууль байна. Эдгээр хүүхдүүд нэг ширээнд гурваараа суухаас гадна сандал хувааж сууж, зогсож хичээлээ хийж байна. Өнөөдрийн байдлаар ширээ сандалгүй 33 анги-сургууль Ширээ сандалгүй цэцэрлэг-9, Гал тогооны тоног төхөөрөмжгүй цэцэрлэг-сургуулийн цогцолбор-3 байна.
Энэ сэдвийг улс төржилт гэж харалгүй хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахад сэтгэл гаргаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр, боловсролын яамны алба хаагчдаас хүсье" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.