АТГ-аас ямар шалтгаанаар МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байна
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь өчигдөр орой /2025.09.10/ АТГ-аас нэгжлэг хийжээ. Одоогийн байдлаар түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байна.
Тэрээр өмнө нь нүүрсний хэрэгт холбогдож байсан юм. Тодруулбал 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан нүүрсний сонсголын үеэр Ц.Чулуунзагдын дүү Ц.Ламжав нь "Админерал" ХХК-иараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан болон нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл дэлгэгдэж байв.
.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.