ЦЕГ: Хүүгийн цогцос олдсон газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн
Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүгийн цогцос олдсон талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас хоёр настай хүүхэд алга болсон мэдээлэл бүртгэгдсэн. Улмаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь өнөөдөр хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км зайд байрлах модтой газраас оллоо. Цогцос олдсон газар хамгаалалт авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор талийгаачийн цогцост үзлэг шалгалт хийж байгаа учир урьдчилсан байдлаар шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө. Эрэн хайх ажиллагаа ямар маршрутаар явж байсан. Хүүгийн олдсон газрыг өмнө нь самнасан эсэх талаар мэдээлэлгүй байна. Цогцос олдсон хэргийн газар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Шалгалт хэр удаан үргэлжлэх болон цогцсыг хаана хүргэж задлан шинжлэх нь тодорхойгүй байна." хэмээн мэдэгдлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.