Энэтхэгт улс төрийн цуглааны үеэр үймээн дэгдэж 39 хүн амиа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Энэтхэгийн өмнөд муж болох Тамил Надуд болсон улс төрийн цуглааны үеэр үймээн дэгдэж 39 хүн амиа алджээ.
Энэтхэгийн жүжигчин Вижайгийн сонгуулийн кампанит ажлын үеэр хэт их хүн цугларсны улмаас хоорондоо шахцалдсанаас үүдэн дээрх тооны хүн нас барж, 51 хүн бэртэж гэмтсэн байна. Тус мужийн амбан захирагч М.К.Сталин “Одоогоон байдлаар 13 эрэгтэй, 17 эмэгтэй, 4 хүү, 5 охин зэрэг 39 хүн нас барсан. 26 эрэгтэй, 25 эмэгтэй бэртэж, эмнэлгээс тусламж авч байгаа” гэжээ.
Цуглаан хэдэн цагийн турш хойшлогдсоныг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсан байна. Телевизийн дүрс бичлэгт, хэт олон хүн шахцалдсаны улмаас ухаан алдан унаж буй дүр зураг гарчээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.