МАН-ын бүлгийн хурлаар багш нарын үндсэн цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд 2.8 сая төгрөг болгохыг дэмжлээ
Өнөөдөр /2025.11.03/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийн асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ "Бүлгийн хурлаар багш нарын үндсэн цалинг 11-р сарын 1-нээс 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийгдсэн. Эмч ажилчдын цалинг 1-р сарын 1-нээс 15 хувиар, ахмадуудын тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр 2026 оны төсөвт тусгалаа. Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 1.1 их наяд төгрөг шаардлагатай. Нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал зэргийг бууруулахгүй. Харин бусад урсгал зардлыг 10-13 хувиар бууруулна" гэсэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.