Эцэг эхчүүдэд зөвлөх “Эцэг эхийн хурал”-ыг анхлан зохион байгууллаа

Эцэг эхчүүдэд зөвлөх “Эцэг эхийн хурал”-ыг анхлан зохион байгууллаа

Орчин цагт эцэг эхчүүд ажил ихтэй, завгүй, ядарч байна, чадахгүй, дараа болъё гэдэг үгээр халхавч хийсээр хүүхдээ үл хайхрах тохиолдол их байдаг. Нэг ёсондоо тэднийг үл тоож, өөрсдийн ажлаа урдаа тавих нь бий. Үүнээс үүдээд хүүхдүүд өөрсдийгөө саатуулахын тулд утас, дэлгэцний хамааралтай болж, хөдөлгөөн хийхээ болих нь элбэгшиж байна. Тэгвэл хүүхэдтэйгээ хэрхэн зөв харьцах, зөв дадлыг хэрхэн суулгах гэх мэт энгийн ойлголтоор эцэг эхчүүдэд зөвлөх “Эцэг эхийн хурал”-ыг анхлан зохион байгууллаа.

content 3228 6M3A9757

Эцэг эхчүүд хүүхдийг орон байр, хоол, хувцас зэрэг үндсэн хэрэгцээгээр хангаж байна хэмээн  үл тоомсорлож,  хүүхэдтэйгээ хүйтэн хөндий харилцаж, хязгаарлагдмал мэдрэмж төрүүлдэг нь санаатай үйлдэл биш. Гэвч хүүхдийнхээ юу өдрийн хоолондоо юу идсэн, юу хийсэн талаар асуух, хичээл хийхэд нь туслах, амралтын өдөр агаарт гарах зэрэг энгийн хүч шаардахгүй үйлдэл ч хийхээ больсон.  Энэ нь хүүхдийг хэт багаас нь биеийг нь даалгаж, зөнгөөр нь орхих хандлага их болсныг гэр бүл судлаач, сэтгэл зүйчид онцлон ярилаа.

Тус эвентийг Иргэн та баялаг сангийн тэргүүн Ө.Үнэнбүрэн санаачилсан бол зочин илтгэгчээр Gate үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан, Hasui Creative үүсгэн байгуулагч Д.Эрдэнэсувд, Гэр бүл судлаач, сэтгэлзүйч Т.Бямбатогтох, Хүүхдийн эмч Т.Навчаа, Боловсрол судлаач Э.Сүндарь нар оролцлоо. 

content 3228 6M3A9869

content 3228 6M3A9994

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.