Өнөөдрөөс "Physical: Welcome to Mongolia" шоуг Netflix-ээр үзэх боломжтой

Өнөөдрөөс "Physical: Welcome to Mongolia" шоуг Netflix-ээр үзэх боломжтой

Netflix-ийн бүтээсэн "Physical Asia" шоу нэвтрүүлэг дэлхийг байлдан дагуулж чадсан. Тэгвэл тус нэвтрүүлгийн баг өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголд ирж, "Physical: Welcome to Mongolia" хэмээх шинэ шоу нэвтрүүлэг хийсэн юм. Нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Э.Лхагва-Очир нар оролцсон бол Солонгосоос багийн ахлагч Ким Дон Хён, Амотти нар, мөн Австралийн багийн Эдди Уилимьс нар оролцжээ. 

Тус шоу нэвтрүүлэг 4 ангиас бүрдэнэ. Эхний хоёр анги нь зөвхөн БНСУ-д 12-р сарын 24-нд нээлтээ хийсэн. Дараагийн 3, 4-р анги 12-р сарын 31-нд цацагдсан юм. Тэгвэл бусад орны үзэгчид 2026 оны нэгдүгээр сарын 2 буюу өнөөдрөөс үзэх боломжтой болж байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.