Бие барьсан болзооны хэв маягийг Брэдли Купер, Жижи Хадид нар эвдэж, шинэ моод дэлгэрүүллээ

Бие барьсан болзооны хэв маягийг Брэдли Купер, Жижи Хадид нар эвдэж, шинэ моод дэлгэрүүллээ

Нэгэн үе алдарт дуучин Зейн Малик-тай үерхэж, Холливудын “it couple” хэмээн нэрлэгдэж явсан супер модель Жижи Хадид 2021 онд зургаан жил үргэлжилсэн харилцаагаа эцэслэсэн юм. Харин үүнээс хоёр жилийн дараа тэрээр алдарт жүжигчин Брэдли Купертэй болзож эхэлсэн нь өнөөг хүртэл олны анхаарлыг татсаар байна.

Энэ удаад хосууд Golden Globe шагнал гардуулах тансаг улаан хивсний ёслолыг алгасаж, илүү тухтай, нам гүм болзоог сонгожээ. Тэд нэгдүгээр сарын 11-ний ням гарагт Калифорни мужийн Санта Моника хотод байрлах алдарт Giorgio Baldi ресторанд оройн зоог барьж байхдаа папараццид өртсөн байна. Хосууд олны нүднээс нуугдах гэж хичээсэн, хэт бие барьсан болзооны хэв маягийг сонголгүй, энгийн хувцаслаж гар гараасаа хөтлөлцөн алхаж явсан нь Холливудын ертөнцөд ойрд харагдаагүй дүр зураг байлаа. 

content 3628 gigi hadid bradley c

Өдгөө 51 настай жүжигчин Брэдли Купер дулаахан пуховик хүрэм, жийнсэн өмд дээр Philadelphia Eagles багийн футболк өмссөн бол 30 настай супер модель Жижи Хадид зөөлөн үстэй цамц, жийнс, бор өнгийн лофер гуталтай харагдсан бөгөөд $4,900 үнэтэй Miu Miu брэндийн арьсан patchwork цүнх барьсан нь түүний хувцаслалтыг чимж байлаа.

Тухтай болзоог илүүд үздэг тэд театрын урлагт ч мөн дуртай аж. Үүний жишээ болгож, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд Нью-Йорк хотод Бродвейн Waiting for Godot жүжгийн өдрийн тоглолтыг хамт үзжээ. Мөн 2024 оны арваннэгдүгээр сард жүжигчин Алиса Милано-гийн тоглосон Chicago мюзиклийг үзсэн бөгөөд Милано уг мөчийг Instagram хуудсаараа хуваалцжээ. Энэ мэтээр олон насны зөрүүтэй Брэдли Купер, Жижи Хадид нар болзоогоороо Холливудын ертөнцөд шинэ моод дэлгэрүүлээд байна. 

Бэлтгэсэн: Б.Ариунзаяа 

content 3628 f0c3e9756c1474a84753

content 3628 347091077320849

content 3628 AQAFjdJDP6KEr0cYsqqx

content 3628 1920x1920 0xall1dwPa

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.