Азийн шилдэг The MongolZ багийн 2026 оны эхний тэмцээн маргааш эхэлнэ
Counter strike-ийн төрөлд Азидаа төдийгүй дэлхийн шилдэг баг гэдгээ баталж чадсан The Mongolz баг 2026 оны эхний тэмцээндээ оролцохоор зэхжээ.
Жил бүрийн эхний тэмцээн Польшийн Катовице хотоос эхэлдэг байсан бол энэ удаад Польшийн хоёр дахь том хот болох Краков хотоос эхлэхээр болжээ. "IEM Krakow 2026" тэмцээн нь 1,250,000 ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 24 баг оролцоно. Харин тэмцээн маргааш буюу 1-р сарын 28–30-нд Play-In шатаар эхэлж, 1-р сарын 31- 2-р сарын 3: Хэсгийн шат, 2-р сарын 6–8: Плей-офф шатны тоглолт үргэлжлэх юм.
Энэ удаад The Mongolz-ынхон шинэ тоглогчтойгоор хэсгийн шатнаас тэмцээнээ эхэлнэ. Өмнөх улиралд controlez буюу Б.Өнөдэлгэрийг багийн бүрэлдэхүүндээ багтаан тоглож байсан бол шинэ тоглогчоор cobrazera-г нэгтгэснээ албан ёсоор танилцуулсан. Тэгвэл шинэ тоглогчтой Mongolz-ийг шинэ оны эхний тэмцээнээр нь удахгүй харах нь ээ.
Хэсгийн шатанд шууд шалгарсан 8 баг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.