Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Монос" групп Монголын тэргүүлэгч 10 компанийн нэгээр тогтмол нэрлэгддэг. Үүсгэн байгуулагчид нь Хөдөлмөрийн баатар Л.Хүрэлбаатар, дүү УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар. Өдгөө компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг ноён Л.Хүрэлбаатарын хүү Х.Ананд, охин Х.Солонго нар удирдан явуулдаг.

Харин улс төрд аюулын амжилттай явсан Л.Эрдэнэчимэг задгай ам, хэнэггүй байдлаасаа болж бүрмөсөн арчигдсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр сүүлийн үед сошиалд ихээхэн идэвхжиж, ээжээсээ өгсүүлээд нөхөр, өөрийгөө ч янз бүрээр харуулж хандалтын төлөө юу ч хийхээс буцахгүй байна уу гэмээр аашилж байгаа. Харин хөшигний ард Моносын ах, дүү хоёр хөрөнгөө булаацалдан ана мана, ач тач үзэж байгаа гэсэн "шум" дэгдээд байна.

Магад ийм чухал үед хатагтай Л.Эрдэнэчимэг сошиал массын дэмжлэг чухал гэж үзсэн ч байж болох юм. Утга учиргүй нүцгэлж ч хүртэл үзсэн тохиолдол бий. Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг. Хөрөнгө чинээтэй гэр бүлүүдийн дунд иймэрхүү хөрөнгийн маргаан эрчийг авсан нь ч бодит байдал. Энэ нь зөвхөн Моносын ах, дүүсэд тулгараад буй асуудал биш гэсэн үг. Ахан дүүс, амраг садангууд, урд хойдох эхнэр, хүүхдүүд гэх мэт хөрөнгө булаацалдах хөрс суурь болон шалтаг шалтгаан ч их болсон цаг. Эцсийн шийдийг шүүх гаргана. Гэвч Монголд ийм чиглэлийн эрх зүйн орчин хэр боловсронгуй эсэхийг тодорхойлж хэлэхэд бэрх.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
