Г.Баасан: Өнөөдөр бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр. Энэ нийгэмд хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой

Г.Баасан: Өнөөдөр бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр. Энэ нийгэмд хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой

Өнөөдөр /2026.04.07/ Монголын Ардчилсан намын анхны тугийг мандуулах ёслол боллоо. Тодруулбал, Монголын Ардчилсан намын анхдугаар чөлөөт их хурлын 36 жилийн ойг тохиолдуулан тугийг нь Монголын Ардчилсан холбооны үе үеийн гишүүдийн төлөөлөл, МоАН-ын анхны Ерөнхий нарын бичгийн дарга С.Билэгсайхан, анхны Улс төрийн зөвлөлдөх төвийн гишүүн Ц.Баярмаа, Ц.Цолмон нар мандууллаа.

Монголын ардчилсан холбооны гишүүн Г.Баасан:1990 оны 2 сарын 18-ны өдөр Монголын ардчилсан холбооны их хурал дээр “Монгол Улсад улс төрийн шинэ хүчин бий болж байна” хэмээн олон нийтэд зарлан тунхагласан. Монголын Ардчилсан нам гэж зарласан. Түүнээс хойш зохион байгуулалтад орж 4 сарын 8-ны өдөр Анхдугаар чөлөөт их хурлаа хийсэн байдаг. Монголчууд бид хэдэн зуун жил амьдарч өдий хүрэхдээ социалист системээс Ардчилсан систем рүү орсон. Тэр үед

 - Монголд бүх зүйл хууль ёсны, шударга ёсны байх,

 -Ард түмэн үүх түүхээ хэнээс ч айхгүй чөлөөтэй ярьдаг байх,

-Дэлхийн хүн төрөлхтөнтэй нээлттэй,

-Монгол хүн итгэл үнэмшилтэй сэтгэл хангалуун сайхан амьдрах тийм нийгмийг авчирахыг зорьж Ардчилсан намынхаа анхдугаар хурлыг хийж байсан. Энэ бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр байсан. Тэр түүхэн өдрийг бид хойч үедээ дурсан санаж үлдээхгүй бол өөр хэн ч үлдээхгүй шүү дээ. Ер нь аливаа нэгэн түүхийг тэр ард түмэн өөрсдөө л бичдэг тийм ч учраас энэ түүхийг дурсан санаж одоогийн залуус зарлах мэдүүлэх ёстой гэдэг утгаар энэ ёслолыг хийж байна. Ардчилсан нийгэм бол иргэн бүрийн хариуцлагатай нийгэм. Түүнээс биш улс төрийн намд юм уу, нутгийн сайн таньдаг хүүхдэд, эсхүл нэг хөрөнгөтэй хүнд найддаг нийгэм биш. Энэ нийгэм бол хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой. Эрх чөлөө гэдэг бол ус агаар шиг хэрэгтэй. Шударга ёс бол хүн төрөлхтний хамгийн том үнэт зүйл. Үүний төлөө иргэн бүр цохилох зүрхтэй, дуу хоолойгоо айж ичихгүй гаргадаг бүгд ялгаварлан гадуурхахгүй нэгдэж чаддаг тийм нийгмийг бид байгуулсан гэвч харамсалтай нь өнөөдөр 30 жилийн хугацаанд бүрэн төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ цаг хугацааны эрхээр бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монголын Ардчилсан нам байгуулагдсаныг анх Монголын Ардчилсан Холбоо Анхдугаар их хурлаас 1990 оны хоёрдугаар сарын 18-нд олон нийтэд зарлан тунхаглаж байжээ.

Харин 1990 оны 4 дүгээр сарын 7-8-нд Монголын шинэ цагийн улс төрийн хоёр дахь хүчин Монголын Ардчилсан Нам /МОАН/-ын анхдугаар чөлөөт хурал хуралдаж дүрэм мөрийн хөтөлбөрөө батлаж, Улс төрийн зөвлөлдөх төвийн гишүүдээ сонгосон түүхтэй юм.  

 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

11 цаг 7 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

15 цаг 21 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

15 цаг 40 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

16 цаг 10 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 37 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 48 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

16 цаг 10 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 37 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа