Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. Энэ удаагийн тоглолт нь өнгөрсөн зуны “Зүрх асна” тоглолт шиг төв цэнгэлдэх хүрээлэнг түмэн хүнээр дүүргэсэн, ассан, дүрэлзсэн гэхээс илүүтэй эрхэмсэг оршихуй, эгэл ялдам хайрыг мэдрүүлсэн, өнгөрсөн одоог холбосон, үзэсгэлэнт эмэгтэйчүүдээ алдаршуулж магтсан, дуулал болох нь.

Хамгийн, хамгийн, хамгийн…

Мэдээж гавьяатын тоглолт гайхалтай болох нь дамжиггүй. Дуулагдах дууных нь нэрс нэг, нэгээр задарч дуулиан тарьдагаараа тарьж л байна. Ерөөсөө Т.Ариунаа гавьяат дуулианы эзэн. Урлагийн тайзнаа гарч ирсэн цагаасаа эхлээд л дуулиан тарьж яваа нэгэн гэхэд хилсдэхгүй. Түүний тарьсан дуулиан болгон шинэ салхины чигийг зааж байдаг. Нэг үгээр хэлбэл эстрад урлагийн луужин юмуу даа. Харин 40 жилийн дараа эргээд харвал энэ бүгд дуулиан нь “Хамгийн, хамгийн хамгийн” тодотголтой болчихсон байх. Сая оны шилдгийн шилдэгийг шалгаруулах Grand Awards наадмаас “Зүрх асна” тоглолт нь “Бүх цаг үеийн домогт тоглолт” номинацийн эзэн болсон нь дээрх үгийг гэрчлэнэ. Тэрбээр “40-н жилийн өмнө анх тайзнаа дуулж эхэлсэн тэр өдөр. Айдас байсан бас мөрөөдөл байсан. Энэ шагнал нэг үдэш биш, нэг дуу биш тайзнаас холдоогүй хөгжмөөс урваагүй 40 жилийн хөдөлмөрийн үр дүн. Амжилт бол тохиолдол биш сонголт. Амжилт бол чиний харж буй тэр агшин биш. Энэ бол олон зуун өдрийн сахилга бат бас хөдөлмөр юм. Намайг сонсож өссөн надтай хамт хөгжимд дурласан үзэгч зон олны маань хайр намайг энэ замд авчирсан. Үнэхээр түүний амжилт тохиолдол биш. Хамтран ажиллаж үзсэн хүмүүсийнх нь ярианаас “Шаргуу, дайчин” гэдэг үгс л амжиж гардаг юм билээ. Нээрэн мартсанаас гитарчин Өөжгий “Ариунаа гавьяат шиг олон удаа төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн дуучин бүү хэл хамтлаг ч байхгүй” гэж дуу алдсан гэдэг юм билээ. За энэ ч яах вэ.

Дотогш чимээлсэн дорнын философи

Ариунаа гавьяат хуучин дуунуудаа сэргээн дуулах гэж байгаа гэсэн. Одоогоос хорь, гучин жилийн өмнө дуулагдаж байсан дуу битгий хэл өнгөрсөн зуны тоглолтод дуулагдсан дуунуудад хүртэл өөрчлөлт хийгдэж ая, хөгөөс эхлээд бүжиг, хувцас хэрэглэл, гэрэл, тайз  гээд бүх л зүйлээ шинээр хийж эхэлж таарна. Гадаа төв цэнгэлдэх хүрээлэнд “ассан” тоглолт, дотор танхимд “амирласан” тоглолт хоёр өөр философтой. Нээлттэй талбайд энерги гадагш тэсэрдэг бол танхимд энерги дотогш төвлөрнө. Тэгэхээр энэ удаагийн тоглолт ассан тэсэрсэн бус, анирласан төвлөрөл байх нь. Дотогш чиглэсэн дорнын философи ч юм уу. Зүгээр хар ухаанаар бодоход л  ялгаатай. Энергийн хоёр өөр урсгалыг нэг сувгаар гүйлгэх гээд байж болохгүй шүү дээ. Үзэгчид тоглолтыг гэрэл, дуу чимээ, тоглолт хийх оддын нэрээр л төсөөлж очдог. Гэтэл дуучны хувьд тоглолт зохион байгуулна гэдэг ганц оройн урлагийн үзүүлбэрт бэлдэж байгаа хэрэг ердөө ч биш. Тоглолтыг тойроод эдийн засгийн жижиг, том олон урсгал  хөдөлж эхэлдэг юм. Тайз угсрах техникчдээс эхлээд гэрлийн дизайнер, дууны найруулагч, бүжиг дэглээч, хувцас урлаач, нүүр хувиргагч, менежер, тасалбар түгээгч, хамгаалалт, эмнэлгийн баг, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа гээд нүдэнд үл үзэгдэх олон арван мэргэжилтнүүд мөнөөх энергийн урсгалыг үзэгчдэд мэдрүүлэх нэг зорилгын дор зангилагдана.  Түүний Grand Awards наадмын тайзнаа хэлсэн “Зүрх асна төслийг бүтээлцэхэд бүх зүрх сэтгэл, оюун ухаан, билэг авьяасаа зориулж ажилласан та нарын ур чадвар, бүтээлгүйгээр энэ үдэш хөггүй, аялгуугүй байх байсан” гэдэг үг эдгээр тайзны арын уран бүтээлчдэд зориулсан. Хэчнээн олон залуусыг гараас нь хөтөлж урлагийн гал тогоонд оруулж, зүрхийг нь асаасан бол. Миний ингэж хэлэх ч учиртай юм шүү. Мэргэжлийн урлагийн хүний хувьд залуусыг урлагийн замд хөтлөн оруулахын зэрэгцээ тайз засал, хувцас, жижиг хэрэгслийг сонирхогчийн бус мэргэжлийн түвшинд байлгахыг шаарддаг түүний зан хамтран ажиллагсдаа ч хөгжүүлж байдаг гэх юм билээ. Энэ монголын хөгжмийн урлагт оруулж буй том хувь нэмэр биш гэж үү. Сайн өрсөлдөгч бусдыгаа ч мөн хөгжүүлж байдаг хуультай.  

Нийгмийн сэтгэлзүйг зангидах нь

Эцэст нь хэлэхэд томоохон тоглолтын дараах үзэгчдийн сэтгэлзүйн өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа байдаг. Нийгмийн соёл судлал, сэтгэл зүй, нейро сэтгэл зүй, хөгжмийн сэтгэл судлалтай хамааралтай. Энэ дунд социологич Эмиль Дюркгейм гаргасан Collective Effervescence (Хамтын мэдрэмж) гэдэг ойлголт нийгэмд тун чиг үр нөлөөтэй. Тоглолтын үеэр олон зуу, мянган хүн нэгэн хэмнэлд, нэг дууг хамтдаа дуулж, сэтгэл хөдлөлөө хуваалцаж байх үед хамтын сэтгэлзүйн нэгдэл үүсдэг. Судалгаагаар ийм томоохон тоглолтууд хүмүүсийн нийгмийн холбоог бэхжүүлж, “би ганцаараа биш” гэх мэдрэмжийг нэмэгдүүлэн өөрийгөө илүү утга учиртай, үнэ цэнэтэй амьдаар мэдэрдэг гэж тогтоосон байдаг. Би энэ уран бүтээлчийн фен, соёлын нэг хэсэг, энэ үеийн хүн гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь нийгмийг соён гэгээрэлд хөтлөх нэгэн жим болж өгдөг байх нь. Хөгжим гэдэг өөрөө тайвшруулах шидтэй. Урлаг соёлын тоглолт үзсэн ямарч хүний сэтгэл баяр баяслаар цэнэглэгдэж илүү эрч хүчтэй амьдрах хүслээр жигүүрлэж эхэлдэг гэнэ. Түүгээр ч үл барам хувь хүний соёлын баримжаа бэхжиж ялангуяа залуучуудын хувьд “өөрийн байр суурийг” тодорхой болгодог гэх юм билээ. Олон судалгаагаар тоглолт тогтмол үздэг хүмүүсийн сэтгэл ханамж өндөр нийгмийн холбоо сайтай амьдралын утга учрыг илүү мэдэрдэг гэж гарсан.

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

ФОТО: БНСУ-ын А зэрэглэлийн одуудын тансаг зэрэглэлийн костьюм хийдэг "Suit fabric"-ынхан Монголд

Уржигдар 16 цаг 27 мин

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Автозам, засвар арчлалтын компанийн 900 гаруй ажилтан 2026.03-р сараас хойш цалин аваагүй тул ажил хаяхаа мэдэгдлээ

Уржигдар 13 цаг 38 мин

Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

Уржигдар 13 цаг 15 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна

Уржигдар 10 цаг 58 мин

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

Мэдээллийн технологийн үндэсний паркийн данс нээгдлээ

2026-04-09

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

2026-04-09

“УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2026-04-09

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно

2026-04-09

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-08

“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

2026-04-08

Ц.Идэрбат: Хотын дарга Х.Нямбаатарт нөөцийн махны цэгүүдийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн 

2026-04-08

Б.Батцэцэг: Төрийн албан хаагчийн нэг өдөр зайнаас ажиллах журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ

2026-04-08

Дэлхийн алдарт “TOP CHEF” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

2026-04-08

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

Циркчид төв талбайд үнэгүй тоглох гэж байна

2026-04-08

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

2026-04-07

Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

2026-04-07

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна

2026-04-07

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

2026-04-06

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

НЗДТГ: “UIH.MN” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулах санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй

2026-04-06

Nolur Cashmere БНСУ-ын домогт мастер тэйлор Жейдон Пакаар luxury загварыг Монголд урлуулах нь

2026-04-06

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал үүснэ

2026-04-07

Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

2026-04-06

С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ

2026-04-08

Г.Баасан: Өнөөдөр бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр. Энэ нийгэмд хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой

2026-04-07

Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжээгүй гишүүд

2026-04-08

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

2026-04-06

холимог тулааны улс хоорондын багийн тэмцээн болох Black cup-д оролцохоор тулаанчид мордлоо

2026-04-06

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Сурталчилгаа