Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Өнгөрсөн нэгдүгээр сард /2026.01 сар/ Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын газрын дарга нар ажлаа тасалж Дубай руу аялж зугаалсан асуудал дэлгэгдсэн билээ. Ард түмэн нь өдөр шөнгөгүй ажиллаж хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө татвар хураамжид татуулдаг, аж ахуйн нэгжүүд нь татварын дарамтнаас толгой өндийхгүй байгаа энэ хэцүү цаг үед татварын байцаагч нар нь татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөгөөр амарч, зугаалж яваа нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж шүүмжлэл дагуулж байв.

Дубайд зугаалсан татварын дарга нарыг дурдвал,

• ХУД-ийн татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид

• СБД-ийн татварын хэлтсийн дарга Б.Баатар

• Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар

• БГД-ийн татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр

• Багахангай дүүргийн татварын хэлтсийн дарга Х.Анхбаяр

• ЧД-ийн татварын хэлтсийн дарга Н.Туул

• БЗД-ийн татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир

• Налайх дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Алтанцоож

• СХД-ийн татварын хэлтсийн дарга Б.Энхтогтох нар.

Тэд эх орондоо газардмагцаа халагдах тушаалаа гардаж авсан байдаг. Тодруулбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатар ТЕГ-ы дарга Б.Цогтнаранд Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн. Улмаар тэднийг бүгдийг нь ажлаас халсан юм.

Үүгээр зогсохгүй зарим дүүргүүдийн татварын хэлтсүүдэд хяналт шалгалт явуулсан байна. Тухайн шалгалтаар хууль бус маш олон зөрчил илэрчээ.

Баримт #1: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Нийслэлийн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар тухайн дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон татварын хууль тогтоомжийг суртачлах болон татварын байцаагч нарт олгох тусламжийн 100 гаруй сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлэн авч зориулалтын бусаар зарцуулан хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргажээ. Уг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлийн талаар дотоод аудит шалгаж дүгнэлт гаргасан байна.

Баримт #2: Хан-Уул дүүргийн татварын хэлтэс улсад 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК хувьцааныхаа 70 хувийг гадаад улсын аж ахуйн нэгжид 60 орчим сая ам.доллараар зараад улсад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу 10 хувь буюу 8 сая доллар буюу 30 орчим тэрбум төгрөгний татвар төлөх байсныг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга татвар төлөгчийн газрын Ц, тус газрын хуульч Татварын ерөнхий газрын хуульч О нар нь үгсэн хуйвалдаж “М” ХХК-ийн захирал Э-тэй холбогдон түүнд зөвлөгөө өгөх нэрээр улсад төлөх 30 тэрбум төгрөгийг төлүүлэхгүйгээр болиулж өөрсдийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний төгрөгийг иргэн Э-ээс авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг ЭЦГ-ынхан шалгаж эхэлжээ.

Мөн түүнчлэн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга Н.Туул нь байгууллагынхаа ажилчдын хувийн мэдээллийг тагнаж чагнасан төдийгүй ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж байсан нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр батлагдах юм.

Тухайлбал,

• Татварын байцаагч нартай ажлын байранд дайралдахдаа зүй бус үг хэллэг хэлдэг

• Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт “...энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд...эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэсэн заалтад хамаарах албан хаагчдын өвчний талаарх эмзэг мэдээллийг бусдад ярьж тараадаг

• Хэлтсийн тасаг хамт олныг тасгаар нь нэр хоч өгч цоллодог зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллаагүй байна.

Ийнхүү хоёр дүүргийн татварын хэлтэст шалгалт хийхэд дараах олон зөрчил илэрсэн тул Сангийн сайдаар томилогдсон Ц.Мэндсайханы 2026 оны 04 сарын 06-ны өдрийн тушаалаар удирдамжтай иж бүрэн шалгалтыг бүх дүүргийн татварын хэлтсүүдэд эхлүүлээд байгаа аж.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 6 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 20 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

14 цаг 39 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 9 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

16 цаг 36 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

16 цаг 47 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 9 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

16 цаг 36 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа