Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Шинэхэн Ерөнхий сайд Н.Учралын кабинетын хамгийн их анхаарал томилгоо бол Эрүүл мэндийн сайд Э.Батшугар байсан. Нэгд, Э.Батшугар эрүүл мэндийн салбарын хүн биш. Хоёрт, ЦХИХХ-ны сайдаас хаа байсан ЭМ-ийн сайд руу үсэрсэн нь заавал ингэж яам дамнах шаардлага байсан уу гэх асуулт араасаа дагуулсан. Гэвч одоогоор Э.Батшугар шиг хурдан шуурхай, мэдрэмжтэй ажилласан гэж олон нийтээс үнэлгээ авч буй сайд алга байгааг дурдах нь зүй. Ядахдаа л Э.Батшугар шиг өмнөх Төрийн нарийнаа халж, шинэ томилгоо хийсэн яам, сайд одоогоор алга байна.
Ямартай ч ажлаа авмагцаа Төрийн нарийнаа “хөөж явуулсан” Э.Батшугар хувьсгалын тохироо гэдэг шиг эгзэг нь таарсан халаа сэлгээ хийсэн учир нэмэх оноо авах нэг үзүүлэлт болсон.
Т.Очирбатын оронд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Анагаах ухааны их эмч Н.Эрдэнэбаяр томилогдоод байгаа. Ажлаа авмагцаа мерит зарчим, хууль дээдлэх ёс, ил тод байдал, хариуцлагыг үйл ажиллагааныхаа суурь болгон ажиллахаа мэдэгдсэн Н.Эрдэнэбаяр нь урд өмнө нь улс төрийн албан тушаал, элдэв томилгоо авч байгаагүй цэвэр мэргэжлийн нэгэн юм байна. Тэрээр АУИС-ийг Хүний их эмчээр, Японы Токушимагийн их сургуулийг Анагаах ухааны доктор зэрэгтэй төгсжээ.
Ажлын туршлагын тухайд:
Дашрамд ЭМ-ийн сайдаар Э.Батшугараас өмнө Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нарын гишүүд ээлжлэн ажилласан ч салбартаа дорвитой ажил, олигтой реформ хийж чадаагүй. Хоёулаа салбараас төрсөн сайдууд, хоёулаа МАН-ын гишүүд тэгэх тусаа нэг фракцийн буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүмүүс атлаа нэг нь сайд болоход нөгөө нь ажлыг нь шүүмжилж, бөгсийг нь ухсаар тэдний томилгоот хугацаа дууссан гэж болно. Хувийн ашиг сонирхлын үүднээс танил талын хүмүүсээ өндөр албан тушаалд томилж, тэд нар нь улсын төсөв тонодог, хувьдаа завшдаг, хууль бусаар хөрөнгөждөг тухай асуудал ч чих дэлсэж байв. Товчхондоо тэдний хэн нь ч боломжийн үнэлгээ авах хэмжээнд ажиллаж чадаагүй учраас салбарын бус сайд Э.Батшугарт танхимынх нь тэргүүнээс авахуулаад салбарынх нь эмч нар, жирийн олон нийт хүртэл ихээхэн найдлага тээж байна.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
