Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд  Найрамдах Казахстан Улсад төрийн  айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, банк, газрын тос, эрчим хүч, хот байгуулалт, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, музей зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Мөн Казахстан-Монголын бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон.

Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казахстанд төрийн айлчлал хийсэн. Казахстаны талаас 1993, 1999, 2008 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев, 2024 онд Ерөнхийлөгч К.Токаев айлчилсан юм

ФОТО: Төрсөн өдрөө онцгойлон тэмдэглэсэн МУГЖ, поп дива Б.Сарантуяа тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгууллаа

16 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

1 цаг 51 мин

Зөвлөлийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцын талаар мэдээлэл сонслоо

3 цаг 58 мин

Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана

4 цаг 47 мин

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

10 цаг 25 мин

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо

10 цаг 27 мин

ШУУРХАЙ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо

2026-04-17

УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын дотоод зөрчлийн улмаас Р.Батболдыг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан ч хүлээж авсангүй

2026-04-17

Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий Шанхайн хөгжмийн их сургуулийн анхны Монгол оюутан болжээ

2026-04-17

Багш нар хоёр цалинтай болсноос хойш цалингийн зээл авч чадахаа больжээ

2026-04-17

Нас барсан 721 хүний тэтгэвэрт 2.6 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олгожээ

2026-04-17

НИТХ-ын дарга А.Баяр: Зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй

2026-04-17

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг тамирчдад хүргэх илгээлт

2026-04-16

Ерөнхийлөгчийн хуулийн эргэн тойронд: “Кноп” хэд хүрэв

2026-04-16

Түлхүүрийн нүхээр: УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй “ял наймаалцсан” гэв үү

2026-04-16

Бага тойруугийн 86 байршилд 185 албан хаагч скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавьж ажиллана

2026-04-16

С.Баярцогтын томилгоо ба Ерөнхийлөгчийн сонгууль

2026-04-16

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай

2026-04-15

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

2026-04-15

Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “НАРТАЙ СУРГУУЛЬ” төсөл эхэллээ

2026-04-15

Шинээр томилогдсон элчин сайдуудын ХЭН НЬ ХЭН БЭ

2026-04-14

Ажлын таван өдрийн нэг өдөр цахимаар ажиллах шийдвэр БАГШ, ЭМЧ НАРТ ХАМААРАХГҮЙ

2026-04-14

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

10 цаг 25 мин

13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн хэрэгтэй ижил ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

2026-04-15

Түлхүүрийн нүхээр: УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй “ял наймаалцсан” гэв үү

2026-04-16

Нас барсан 721 хүний тэтгэвэрт 2.6 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олгожээ

2026-04-17

Ерөнхийлөгчийн хуулийн эргэн тойронд: “Кноп” хэд хүрэв

2026-04-16

Н.Учралын Засгийн газарт багтсан Засаг дарга нарын “сет”

2026-04-15

ШУУРХАЙ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо

2026-04-17

Д.Тогтохсүрэнгийн хахуулийн 250 сая төгрөг, 1,8 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ

2026-04-14

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

2026-04-15

“Улаанбаатар марафон“-д Ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар 2026.05.01-н хүртэл бүртгэнэ

2026-04-14

С.Баярцогтын томилгоо ба Ерөнхийлөгчийн сонгууль

2026-04-16

Л.Мөнхбаясгалан: С.Баярцогтыг эсэргүүцэж АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна

2026-04-15

Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий Шанхайн хөгжмийн их сургуулийн анхны Монгол оюутан болжээ

2026-04-17

НИТХ-ын дарга А.Баяр: Зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй

2026-04-17

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд тавьсан хилийн хоригийг хэвээр нь үлдээжээ

2026-04-14

Монголын Оюутны Сагсан бөмбөгийн Лигийн финалын тоглолтууд 4-р сарын 15нд болно

2026-04-14

Эрүүл мэндийг сайд Э.Батшугар: Хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилнэ

2026-04-14

Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “НАРТАЙ СУРГУУЛЬ” төсөл эхэллээ

2026-04-15

Сурталчилгаа