Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох, хохирогч хүүхдүүдэд туслах зорилгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар хамтран, “Надад туслаач” мэдээллийн суваг нээлээ. Тус аймгийн Дархан сумын 16-р сургууль, “Од” цогцолбор, “Цайхун”, Шарынгол сумын 2-р сургуульд энэ улиралд уг сувгийг туршина. Хэрэв үр дүнтэй байвал 2026-2027 оны хичээлийн жилд тус аймгийн бүх сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Дээрх 4 сургуулийн сурагчид гар утсандаа “Надад туслаач” аппликэйшнийг татаж авна. Ингээд хэн нэгэнд дээрэлхүүлсэн, цагдаа, хүүхдийн мэргэжилтний тусламж хэрэгтэй болбол уг апп-д нэр, утасны дугаараа бичиж, сургуулиа сонгон, болсон явдлын талаар бичиж илгээнэ. Зураг, бичлэг байвал түүнийгээ уг апп-д хавсаргаж болно. Цахим, бие махбодын, сэтгэл санааны гэсэн 3 янзын дээрэлхэлтээс сонгож, аль нь чамд тохиолдсоныг мэдээлнэ.
Одоогоор өөр сургуулийн сурагчид уг апп-ыг татах боломжгүй. Зөвхөн дээрх 4 сургуулийн сурагчдад нээлттэй байгаа аж. Сурагчдад уг апп-ыг татах QR кодыг хэвлэн, тарааж өгчээ. Хүүхдүүд өөртөө тусламж хүсэхээс гадна найз нь, танихгүй хүүхэд дээрэлхэлтэд өртөж байгааг мэдвэл “Надад туслаач” сувагт хандах боломжтой.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
